Танд олны өмнө яриа хийх шаардлага тулгардаг уу?
Олны өмнө хийсэн ярианы тань хэдэн хувь нь амжилттай болж байсан бэ?
Илтгэл тавихдаа сандарч, гацаж, түгдэрч байсан уу?
Бизнесийн салбарт ажиллаж буй хүн бүрт сургалт, борлуулалт, мэдээлэл хуваалцах, хурал зөвлөгөөн гээд олон тохиолдолд илтгэх шаардлага гардаг.
Тэгвэл бид танд олны өмнө ярих, илтгэх ур чадвараа сайжруулахад зориулсан дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
Хүүхэддээ санаагаа тайлбарлаж өг
Үндсэн санаа руугаа ороход “жижиг” яриа танд тусална. Цаг агаар, газар орны тухай яриа, эсвэл ярилцаж буй хүнийхээ хувцаслалтын жижиг хэсгийн талаар яриагаа эхлүүл. Тэгээд дараа нь үндсэн асуудал руугаа орж болно. Өдөр бүр энэ дасгалыг хийх хэрэгтэй. Ингэхдээ ярилцахад хамгийн таатай, боломжтой хүн дээр туршиж үз.
Гол санаагаа тэмдэглэ
Бичих нь төсөөлөх, ярихаас илүүтэй мэдээллийг ой ухаанд шингээхэд тусалдаг. Ой ухаанд тань таны ярих гэж байгаа зүйл үнэхээр аугаа санагдаж байгаа бөгөөд түүнийгээ яриагаараа илэрхийлж чадахгүй бол эхлээд бичих хэрэгтэй. Бичсэний дараа гол санаагаа мартсан эсэх, чухал биш зүйлийг оруулсан эсэх нь тодорхой болно. Хамгийн гол санаанаасаа эхлээд жагсаалт үүсгэж тэмдэглэ. Дараа нь үүнийгээ ашиглаж үр дүнтэй яриа өрнүүлээрэй.
Төлөв байдлаа “төгс” болго
Төлөв байдал тийм чухал биш санагдаж болох ч анхны сэтгэгдлийг сайжруулахад хамгийн чухал юм. Мөн хэлж ярьж байгаа зүйл тань хүнд хүрэх нь илүү байна. Юуны өмнө цэх зогс, мөрөө эгцэл, гараа халаасандаа хийлгүйгээр урдаа байлга. Хүмүүстэй нүдээрээ холбогдож, гүнзгий амьсгалаарай. Энэ нь танд том өөрчлөлтийг авчирна.
Олон хувилбар туршиж үз
Яриандаа дандаа нэг хэлбэрийг үгсийг битгий ашигла. Ингэвэл яг робот шиг сонсогдоно. Үгсийн сангаа баяжуулж, олон өөр үгээр ярих хэрэгтэй. Ингэж чадвал таны яриа хэтэрхий “модон” биш илүү “натурал” сонсогдоно.
Хурдан удаанаа тохируул
Хүмүүс янз бүрийн хэмнэлээр ярьдаг. Гэхдээ та өөрт хамгийн сайн тохирох, ярихад хамгийн аятайхан сонсогдож байгаа хэмнэлийг олоорой. Эхлээд хурдан, удаан янз бүрээр ярьж үзэх хэрэгтэй. Аль нь илүү сайхан сонсогдож байна вэ?
Хариуг нь өөр хүнээс асууж мэдсэн ч болно. Яг одоо сонгож чадахгүй ч хурдан, удаанаар хэмнэлээ өөрчилж ярих нь яваандаа өөрийнхөө хэв маягийг олоход тусална.
Яриагаа дуу хураагуурт хадгал
Өөрийнхөө яриаг дуу хураагуурт бичээд сонсох, эсвэл бичлэг хийгээд дараа нь үзэх хамгийн үр дүнтэй арга. Дараа нь өөрийн яригаа сонссоноор жижиг алдаа, хүмүүст хэрхэн хүрч байгаа байдал, гол санаагаа гаргаж буй эсэхийг хянах боломжтой болдог. Жишээ нь яриан дундах удаан зогсолт, биеийн эвгүй хэлэмж зэргийг харж болно.
Яриагаа илүү олон хүнд, хүртээмжтэй хүргэхийн тулд олон удаа ингэж давтаарай. Таньд амжилт хүсэе!
Эх сурвалж: BusinessInsider