Orosiin-biznes-erhlegchid-mongold-zochlow

ОХУ-ын Томск хотын бизнес эрхлэгчидтэй бизнес уулзалт хийлээ

~ОХУ-ын Томск хотын бизнес эрхлэгчидтэй бизнес уулзалт хийлээ~

МҮХАҮТ, ОХУ-ын Томск хотын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна. Санамж бичгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  бизнес уулзалт хийлээ.

Уулзалтад тус хотын ХАҮТ-ын гадаад харилцааны газрын дарга А.Н.Беляев, Монгол Улс дахь Худалдааны төлөөлөгч М.В. Васильев тэргүүтэй газар тариалан, технологи, харилцаа холбоо, хүнс, худалдааны чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

Төлөөлөгчид компанийн үйл ажиллагаа, бизнес боломжуудаас танилцуулж манай аж ахуйн нэгжүүдэд улаанбуудай, гахайн өөх, жигнэмэг, холбооны кабель нийлүүлж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Томск хот шинжлэх ухаан, техник, эрчим хүч, газрын тос, органик хийн чиглэлээр бүс нутагтаа тэргүүлж байна. Өнгөрөгч оны 10 дугаар сард хоёр талын бизнес уулзалт Томск хотноо зохион байгуулагдсан. Уулзалтуудын үр дүнд хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа ийнхүү өргөжиж эхэллээ.

Төлөөлөгчид Жем интернэшнл, Траст трейд, Очирдагинас зэрэг дотоодын хүнсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих