eeltei-chuluu

Төрсөн сараараа шинжиж, ээлтэй ЧУЛУУГАА мэдэж аваарай

1-р сард төрөгсөд:
Энэ сард төрөгсөд “Анар” чулуун эдлэл хэрэглэвэл сайн. Анарыг үнэт ба өнгөт эрдэнийн чулуу цэнхэр мандлаар орлуулж болно. Дээрхи чулуу нь цус алдалтаас сэргийлж, өөдрөг үзэлтэй байлган, хар муу санаа, урвалтаас сэргийлнэ.

2-р сард төрөгсөд:
“Нил” эрдэнэ чулуу тохиромжтой. Хагас үнэт ба эрдэнийн чулуу цирконоор орлуулж болно. Нил эрдэнэ, циркон нь таныг согтохоос хамгаалж чадна. Мөн хайр сэтгэлийн тэнгэрийг ивээж, ханийн заяа авчирна.

3-р сард төрөгсөд:
“Усан биндэръяа” тохирно. Манаар ч орлуулж болно. Эдгээр нь усны аюулаас эзнээ хамгаалдаг. Ялангуяа залуу гэр бүлд байвал нэн сайн гэдэг.

4-р сард төрөгсөд:
Энэ сард төрөгсдөд “Очир алмааз” тун сайн тохирдог. Гэвч очир нь маш үнэтэй л дээ. Тиймээс оронд нь болорыг хэрэглээд үзээрэй. Чулууны нөлөөлөх нөлөөлөл нь гайхалтай үр дүнтэй байдаг.

5-р сард төрөгсөд:
Хэрэглэх гол үнэт чулуу нь “Маргад эрдэнэ” юм. Маргад нь эрүүл энх, урт удаан насыг билэгдэж, итгэл найдварыг авчирдаг.

6-р сард төрөгсөд:
“Александар” гэдэг үнэт чулууг манайхан хувилгаан эрдэнэ гэж ихэвчлэн орчуулдаг. Хувилгаан эрдэнэ гэдэг чулуунд сувд маргад ордог. Мөн саран чулуугаар орлуулж болно. Цусыг цэвэршүүлж, муу зүүднээс хамгаалдаг.

7-р сард төрөгсөд:
Хэрэглэх гол чулуу нь “Рубин” Монголоор бол бадмаараг гэсэн үг. Мөн сувдыг ч хэрэглэж болно. Эдгээр үнэт эдлэл хатан зоригийн билэгдэл юм. Мөн таныг хуурамч найз нөхөд хараалаас хамгаална.

8-р сард төрөгсөд:
“Хризолит” маш тохиромжтой. Орлуулах хагас үнэт эрдэнийн чулуу нь мана юм. Эдгээр чулуу нь оюун ухааныг хөгжүүлж, холын аяныг ивээдэг ажээ. Мөн гэнэтийн аюулаас хамгаалдаг байна.

9-р сард төрөгсөд:
Энэ сард төрсөн хүмүүст “Индранил” чулуу ивээл байдаг. Мөн номин, биндэръяаг хэрэглэж болно. Эдгээр чулуу нь ой ухааныг хөгжүүлж, арьсны өвчнийг эмчилдэг гайхалтай үйлчилгээтэй ажээ.

10-р сард төрөгсөд:
“Гэрэлт чимэд” энэ сарыханд ивээлээ үзүүлнэ. Итгэл найдварын чулуу гэж нэрлэгддэг. Солонгын долоон өнгийг гаргадаг, зүрхний өвчнийг анаагааж, оюун санааны системийг хамгаалж тайвшруулдаг.

11-р сард төрөгсөд:
“Молор эрдэнэ” маш их ээлтэй ажээ. Мөн барын, муурын нүд гэсэн чулуунуудаар ч орлуулж болно. Баяр баясгалангийн чулуу учраас насыг уртасгаж, амар тайвныг авчирдаг байна.

12-р сард төрөгсөд:
“Циркон” маш их ээлтэй. Циркон нь маш ховор бас их үнэтэй чулуу. Тиймээс оюугаар орлуулж болно. Аян замд ч явахдаа зүүвэл бүхий л үйлсийг бүтээж, аюулаас хамгаалдаг байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
4.5 (2 votes)

Сэтгэгдэл бичих