Монгол Улсын 2020 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг танилцуулж байна.
Монгол Улсын Засгийн газраас “COVID-19” коронавирусний халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” хэсэгчлэн шилжүүлсэн.
Энэхүү шийдвэрийн дагуу Үндэсний Статистикийн хорооноос энэ оны 2 дугаар сарын 17-ны өдөр хийх “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал” статистикийн мэдээллийн хэвлэлийн бага хурлыг цахим хэлбэрээр хийж байна.
ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан, Үндэсний тооцооны шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Н.Өлзийханд нар мэдээллийг хүргэж байна.
Ажиллах хүчний судалгааны мэдээллээр Монгол Улсад 1.3 сая хүний ажиллах хүч байна. Оролцооны түвшин 60.7 хувь байгаа ба эрэгтэй 69 хувь, эмэгтэй нь 53.2 хувьтай гэв.
Нийт ажиллагсдын 623.9 мянга нь үйлчилгээ, 310 мянган ХАА-н салбарт, 254.5 мянга нь үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна.