Утгын чимэг” наадмын бүртгэл ирэх арванхоёрдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ. Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг” наадмын бүртгэл үргэлжилж байгаа бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын 15-нд хаагдах юм байна.
Энэ жилийн наадмыг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, “Утгын чимэг” наадмын хошой эзэн, зохиолч Д.Намсрай агсны нэрэмжит болгон тэмдэглэхээр болжээ.
Богино өгүүллэгийн тус наадмын 1990 оноос анх зохион байгуулж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Түдэв “Эрхий дарам зай” өгүүллэгээрээ тэргүүн байрт шалгарч байв.
Мөн уг наадамд түрүүлж, айрагдсан эздийн дунд Монгол Улсын ардын уран зохиолч дөрөв, төрийн шагналт зохиолч найм, соёлын гавьяат зүтгэлтэн 14, Д.Нацагдоржийн шагналт зохиолч 12, бусад нь МЗЭ-ийн шагналт зохиолчид байгаа нь ямар их чанасаатай болгийг харуулж буй.
Сонирхуулахад, өнгөрсөн жилийн наадмын тэргүүн байрыг МЗЭ-ийн шагналт С.Дамдиндорж “Гурван хэмжээс” өгүүллэгээрээ хүртсэн билээ.