huwitsaa-2019

МХБ: Найман компанийн хувьцааны ханш өсчээ

2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 137,402,595.60 төгрөгийн үнийн дүн бүхий 271,193 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс “Авто Импекс” ХК (AOI+11.18%) болон “Монгол Базальт” ХК (MBW+8.18%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Фронтиер Лэнд Групп” ХК (MDR-14.09%) болон “Хөх Ган” ХК (HGN-12.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“TOP 20” индекс 1.08 хувиар буурч, 19529.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,500,203,742,785.08 төгрөг боллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих