ard-bbcb

“Ард Кредит” ХК-ийн хувьцааны ханш сайжирчээ

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 33 хувьцаат компанийн 66,488,843 төгрөгийн үнийн дүн бүхий 429,958 ширхэг хувьцаа арилжив.

Тодруулбал, долоон хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 22 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол дөрвөн компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Үүнээс “Ард Кредит” ХК-ийн ADB хувьцаа 4.31 хувиар, “Шивээ Овоо” ХК-ийн SHV хувьцаа 1.61 хувиар ханш хамгийн их сайжирчээ. Харин “Өндөрхаан” ХК-ийн ONH хувьцаа 14.75 хувиар, “Хай Би Ойл” ХК-ийн HBO хувьцаа 10.73 хувиар ханш хамгийн их буурав.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 4,424,658 ширхэг үнэт цаасыг 884,931,600 төгрөгөөр арилжаалсан байна.

Энэ өдөр “TOP 20” индекс 1.22 хувиар буурч, 20249.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,390,709,119,200.36 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих