Үндэсний статистикийн хорооноос гаргасан мал болон малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийн мэдээллийг хүргэж байна.
Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр энэ оны нэгдүгээр сард:
- Дундговь аймагт хамгийн их буюу 1.2 сая төгрөг,
- Дорнод аймагт хамгийн бага буюу 730.0 мянган төгрөг,
- соёолон үрээ Баян-Өлгий аймагт хамгийн их буюу 983.3 мянган төгрөг,
- Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 599.5 мянган төгрөг,
- хязаалан шар Сүхбаатар аймагт хамгийн их буюу 1.2 сая төгрөг,
- Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 583.3 мянган төгрөгийн үнэтэй байна
Нас гүйцсэн эр хонины дундаж үнэ:
- Улаанбаатар хотод хамгийн их буюу 170.0 мянган төгрөг,
- Увс аймагт хамгийн бага буюу 111.7 мянган төгрөг,
- нас гүйцсэн эр ямааны дундаж үнэ Төв аймагт хамгийн их буюу 124.4 мянган төгрөг,
- Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 81.7 мянган төгрөг байна.
Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2019 оны нэгдүгээр сард:
Үхрийн 2 метрээс дээш урттай ширний дундаж үнэ:
- Улаанбаатар хотод хамгийн их буюу 17.0 мянган төгрөг,
- Төв аймагт хамгийн бага буюу 8.0 мянган төгрөг, бусад аймагт 9.0-15.0 мянган төгрөг байна
Адууны ширний дундаж үнэ:
- Улаанбаатар хотод хамгийн их буюу 16.0 мянган төгрөг,
- Дорнод аймагт хамгийн бага буюу 7.0 мянган төгрөг,
- бусад аймагт 7.5-10.0 мянган төгрөг байна.
Хонины ноостой нэхийний дундаж үнэ:
- Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дундговь аймагт хамгийн их буюу 2.0 мянган төгрөг,
- бусад аймагт 0.5-1.5 мянган төгрөг байна.
- Ямааны ноолууртай арьсны дундаж үнэ
- Говь-Алтай аймагт хамгийн их буюу 41.5 мянган төгрөг,
- Баян- Өлгий аймагт хамгийн бага буюу 20.0 мянган төгрөг,
- бусад аймагт 32.4-41.0 мянган төгрөг байна.
Ямааны цагаан ноолуурын нэг килограммын дундаж үнэ:
- Улаанбаатар хот, Завхан аймагт хамгийн их буюу 90.0 мянган төгрөг,
- Сүхбаатар аймагт хамгийн бага буюу 45.0 мянган төгрөг байна.