5cc0145bc7aa2

Эдийн засгийн талаарх Дэлхийн банкны зөвлөгөө

Дэлхийн банкны Улаанбаатар дахь суурин төлөөлөгчийн газрын байранд “Зүүн Ази, Номхон далайн эдийн засгийн тойм” тайланг өнөөдөр танилцууллаа.

Тус байранд /2019.04.24/ Тайландын Бангкок хотноо энэ өдөр болж байгаа уг тайлангийн хуралдааныг шууд дамжуулан үзүүлсэн юм. Хэвлэл мэдээллийнхэнтэй хийсэн уг уулзалтад Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Андрей Михнев, ахлах эдийн засагч Жийн-Паскал Н.Нгану, эдийн засагч Ш.Алтанцэцэг, Б.Даваадалай нар оролцлоо.

Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг/ЗАНДБН/-ийн эдийн засгийн өсөлт 2018 онд 6,3 хувьтай байсан бол 2019-2020 онуудад 6 хувь болж бага зэрэг саарах төлөв байгаа нь гадаад эрсдэл болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт аажим буурсаар байгаатай холбон тайлбарлаж байна. Харин үр дүнтэй бодлого, эдийн засгийн гол үзүүлэлтүүд өндөр байж ялангуяа эдийн засгийн төрөлжилт, ханшийн уян хатан байдал, бодлогын орон зай эерэг байсны нөлөөгөөр тус бүс нутгийн орнууд 2018 оны санхүүгийн зах зээлийн хэлбэлзлийг амжилттай даван туулсан гэдгийг онцолж байв. Худалдааны тодорхой бус байдал харьцангуй намжмал байгаа ч дэлхийн худалдаа цаашид ч бага зэрэг саарах төлөвтэй байна гэж Дэлхийн банкны энэ удаагийн “Сорилтыг удирдах нь: ЗАНДБН-ийн эдийн засгийн төлөв” тайланд онцолжээ. Бүс нутгийн ихэнх орны дотоод эрэлт сайн байсан нь экспортын сааралтын эдийн засагт үзүүлэх нөлөөг зөөлрүүлсэн болохыг уг тайланд дурдсан байна.

Эдийн засгийн талаарх Дэлхийн банкны зөвлөгөө

“Бүс нутгийн удийн засгийн энэ тогтвортой өсөлт хамгийн доод түвшиндээ хүрээд буй ядуурлын түвшинг цаашид ч үргэлжлэн буруулахаар байна. Тухайлбал, 2021 он гэхэд нэн ядуурлын түвшинг 3 хувиас доош бууруулах боломжтой” хэмээн Дэлхийн банкны ЗАНДБН-ийн асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Кваква хэлээд “Харин тус бүс нутгийн хагас тэрбум орчим хүн ам эдийн засгийн хангалттай баталгаагүй нь ядууралд эргэн нэрвэгдэх эрсдэл бий. Энэ нь бодлого тодорхойлогчдод томоохон сорилт тулгарч буйг сануулж байна” хэмээн онцолж байв. БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн бодлогод сааралтын үр дүнд 2018 онд 6,6 хувь өсөлт 2019-2020 онд 6,2 хувь болж буурахаар байна.

Индонез болон Малайзын эдийн засгийн өсөлт энэ онд хэвээр хадгалагдах бол Тайланд, Вьетнамын эдийн засгийн өсөлт ялимгүй буурах төлөв байгаа аж. ЗАНДБН-ийн жижиг орнуудын хувьд өсөлтийн төлөв эерэг хэвээр бөгөөд дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүд Лаос болон Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгах төлөвтэй. Бүс нутгийн эдийн засгийн өсөлт бүхэлдээ эерэг төсөөлөл байгаа ч өнгөрсөн онд хүчтэй мэдрэгдсэн эрсдлүүд хэвээр байгаа нь сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаарууллаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих