crypto

ОХУ: Крипто хуулийн төслийг нэн даруй хэлэлцэхийг шаардав!

ОХУ-ын парламентын дээд танхимын тэргүүн криптогийн эрх зүйн зохицуулалтыг багтаасан дижитал эдийн засгийн хуулийн төслийг хурдасгах талаар парламентын гишүүдээс шаардсан тухай орон нутгийн хэвлэлийн “ТАSS” агентлаг нийтэлжээ.

2011 оноос хойш дээд танхимыг тэргүүлж буй Валентина Матвиенко Эдийн засгийн бодлогын дээд танхмын хороо болон ОХУ-ын дижитал хөгжил, харилцаа, Масс медиагийн яамны албан тушаалтнуудтай ярилцжээ. Тэрээр дижитал эдийн засгийн хуулийн төсөл удааширч байгаа цаад шалтгааныг асуусан гэж TASS бичжээ.
Матвиенкогийн хэлснээр, эдгээр төслүүд нь ОХУ-ын парламентын доод танхим болох Думд илгээснээс хойш ямар нэгэн өөрчлөлтгүйгээр жил болсон.

Тэрээр парламентын гишүүдээс төслүүдийг хэлэлцэхэд юу саад болж байгааг олох, мөн уг зохицуулалт нь чанаргүй, сул байгаа бол дахин бичихийг шаарджээ.
1-р сарын эхээр, ОХУ-ын Думын тэргүүн, Вячеслав Володин –дижитал санхүүгийн хөрөнгө, дижитал эрх болон хөрөнгө татан төвлөрүүлэх – зэргийг багтаасан дижитал эдийн засгийн хуулийн төслийг танилцуулсан ба парламентын дараагийн чуулганаар хэлэлцэх дараалал болох аж. Тэр мөн ОХУ-д дижитал эдийн засгийн хөгжлийн тааламжтай эрх зүйн орчныг бий болгохыг хууль тогтоогчдоос шаарджээ.

1-р сарын сүүлээр, Санхүүгийн зах зээлийн хорооны тэргүүн Анатолий Аксаков парламентыг 2-р сарын төгсгөл гэхэд криптогийн уг төслийг хэлэлцэнэ хэмээн уг хэлэлцүүлгийн сүүлийн хугацааг тогтоожээ.

“Cointelegraph”-ийн өмнөх нийтлэлд бичсэнээр, ОХУ-ын парламент криптогийн энэхүү төсөлтэй 2018 оны 5-р сард анх удаа танилцсан. Гэсэн хэдий ч эцсийн хувилбарыг крипто салбарын гишүүд шүүмжилж, буцаасан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих