chuulgan

Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яамыг нээнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай тогтоолыг батлав.

АНЭУ нь Монголд 2016 онд Элчин сайдын яамаа нээсэн. Манай улс Булангийн орнуудтай харилцааны агуулга, үр дүнг өргөжүүлэх, тэднээс буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах, хөрөнгө оруулалт татах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж бий. АНЭУ-д Элчин сайдын яам нээснээр Абу Дабигийн хөгжлийн сан, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар зэрэг хөгжлийн сан, санхүүгийн байгууллагуудтай холбоо тогтоох боломж бүрдэх аж. АНЭУ нь махны хэрэгцээнийхээ 90 орчим хувийг гаднаас импортоор авдаг, махны эрэлт хэрэгцээ нь хурдацтайгаар нэмэгдэж байгаа тул манай улс мах экспортлох бүрэн боломжтой хэмээн Засгийн газар үзжээ. Абу Даби дахь Элчин сайдын яамыг 3 орон тоотой байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Эмиратын талаас зарим зардлыг хариуцахаа мэдэгджээ. АНЭУ-ын Абу Дабид Элчин сайдын яам нээхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 54.2 хувь дэмжлээ.

Чуулганаар үргэлжлүүлэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих