sharsan-tahianii-mah

Тахианы махыг хамгийн сайхнаар хэрхэн амталж шарах вэ?

    Гар дор чинь илүү дэлгэрэнгүй тайлбартай хоолны жортой ном байхгүй тохиолдолд, өөрийн сэтгэмжээр амтат зоог бэлтгэн хайртай дотнын хүмүүсээ дайлбал сайхан биш гэж үү. Тахианы махыг хамгийн сайхнаар хэрхэн амталж шарах вэ?

Орц: (2 хүний порц)

2 тахианы гуяны шулсан мах
2 том халбага ургамлын тос
Давс, перц

Хийх заавар:

1. Тахианы махаа өрөөний температурт сайтар гэсгээнэ. Дутуу гэсгээвэл түүхийрэх учир сайтар гэсгээх нь маш чухал шүү.
2. Савтай хүйтэн усанд шорвогдуу болтол нь давс хийж байгаад, тахианы махаа угаана.
3. Усыг нь сайтар шувтарж, цэвэрхэн алчуураар арчиж хатаагаад, махнаасаа илүүдэж цухуйсан арьс, өөх байвал хэрчиж авна. Цагаан шөрмөснүүдийг нь тасалж авна.
4. Хайруулын тавгандаа тосоо халаангаа, махныхаа хоёр талыг давс перцээр жигдхэн амтална.
5. Тахианы махаа арьстай талыг нь доош харуулан, сайтар тэнийлгэн хайруулын тавгандаа хийж, алтлаг өнгөтэй болтол нь шараад, эргүүлж нөгөө талыг нь шарна.
6. Махны арьсгүй талынх нь өнгө нь цагаан болонгуут буцааж эргүүлээд, арьстай талаар нь маш зөөлөн гал дээр 10-15 минут аль болох хөдөлгөлгүйгээр шарна.
7. Хамгийн зузаан махтай хэсгийг нь чигчлүүр гэх мэтээр хатгаж үзээд, тунгалаг шүүс гарж байвал болсон гэсэн үг бөгөөд, эргүүлж арьсгүй талаа бага зэрэг шараад бэлэн.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих