~Ертөнцийн хамгийн АНХИЛУУН үнэрт цэцэгс~
Зуны цэцэгс дэлбээгээ дэлгэж, хүмүүний сэтгэл тэнийсэн налгар өдрүүд үргэлжилсээр.Өнгө өнгийн цэцэгс нь өөр өөрийн хэв байдлыг шингээсэн анхилуун үнэртэй.
Гардения
Анхилуун үнэртэй,торгомсог том давхар дэлбээтэй цэцэгтэй энэ ургамал нь гэрэл ихтэй, нарлаг,газар ургана.Хэрэв навч нь шарлаж эхэлсэн бол шалтгаан нь хатуу усаар усласнаас болдог.180 см хүртэл өндөртэй ургадаг мөнхийн ногоон навчтай бутархаг ургамал юм. Өмнөд Африк болон Хятад улсаас гаралтай.Зун цэцэглэдэг.Цэцэглэлт болохоор гэрээр дүүрэн анхилуун үнэртэй болдог. Цэцгийн голч нь 8 см хүртэл байдаг.Нарны шууд гэрлээс хамгаалан гэрэлтэй газарт байрлуулна. Зуны цагт агаарт байлгаж болох хэдий ч цэцэглэлт эхлэнгүүт тасалгаанд оруулсан нь дээр. Хөрсийг чийгтэй байлгадаг.Гардения нь хүчилтэй хөрсөнд илүү дуртай.Тиймээс сардаа нэг удаа лимоны хүчилтэй усаар нэг удаа услаад байж болно. Калий агуулсан бордоогоор бордоно.Мөчрөөр үржүүлж болно. Мөн үрээр тарина.
Шимтэглэй
Шимтэглэй цэцэг нь цэцэг сонирхогчдын хамгийн их ургуулдаг цэцэгсийн нэг юм. Уугуул нутаг нь Өмнөд Африк. Эрдэмтэд одоогоор 280 гаруй зүйлийн шимтэглэйг нээж олоод байна. Тал хээр, уул тал, цөл гээд дэлхийн хаа сайгүй тархан ургадаг цэцэг юм. Дээшээ 40-50см хүртэл өндөр ургана. Цэцэг нь гоёмсог бөгөөд цагаан, ягаан, улаан, улбар шар, хөх ягаан өнгийн цэцэгстэй. Цэцэг нь дангаараа эсвэл хослож мөн баг цэцэг болон дэлгэрдэг. Шимтэглэй нь нэг наст, хоёр наст, олон наст гэсэн гурван төрөл зүйлд хуваагддаг. Анхилуун үнэртэй цэцэг юм.
Лаванда
Эрт дээр үед ромчууд лавандаг бусад орнуудруу экспортолдог байж. Тэр үеийн хүмүүс ихэвчлэн усанд орохдоо хэрэглэдэг байжээ. Лаванда гэсэн үг латин lavare-“угаах” гэсэн үгнээс гаралтай юм. Лаванда нь олон оронд аз авчирдаг, хараалаас хамгаалдаг гэж тооцогддог байна.Үндсэн 3 төрөл байдаг.Лаванда цэцгийг ургуулахад хамгийн гол арчилгаа нь хангалттай их гэрэлтэй байх, хөрсийг ойр ойрхон сийрэгжүүлж байх, хөрс шүлтлэг байх, хөрс хатахад услаж байх. Цэцэглэлт дуусахад сул тайралт хийж өгдөг.Лавандагийн үрийг 11 сард тарих хэрэгтэй.Гэхдээ цэцэглэлт 1-2 жилийн дараа болдог.
Жасмин
Уг цэцгийг Jasminum sambac гэдэг нэг төрөл нь бутлаг, үнэхээр анхилуун үнэртэй, сарнай шиг цэцэгтэй байдаг.Унжиж ургадаг, цагаан цэцэгтэй.
Тамхи
Хурц үнэртэй, олон төрөл зүйл байх бөгөөд жижиг хэмжээтэй төрөл зүйлийг нь тасалгаанд ургуулж болдог. Nicotiana нь Тамхины ургамалд хамаарах бөгөөд ‘Цэцэглэгч тамхи’ ч гэж нэрлэх нь бий. Зөвхөн шөнө цэцэглэдэг, супер анхилуун үнэртэй, гэхдээ тасалгаанд ургуулахад хэт том.
Сарнай
Анхилуун сайхан үнэртэйгээс авхуулаас ямар ч үнэргүй гээд Сарнай цэцгийн маш олон төрөл зүйл байдаг.Хамгийн анхилуун тансаг үнэртэй төрөл бол: Rosa буюу Нохойн хошуу юм.
Цинерария
Энэ цэцэг нь өвсөрхөг бутархаг ургамал.Уугуул нутаг нь Канарын арлууд, Африк, Мадагаскар. Цинерария (Cineraria) нийт 50 төрөл байдаг. Олон наст ургамал бөгөөд 60 см орчим өндөр ургадаг. Тасалгааны нөхцөлд нэг л төрлийг ургуулдаг.Ургалт хурдан.Хөрсийг нь хатааж болохгүй. Мөн хэт чийгтэй байлгаж болохгүй. Зөвхөн зөөлрүүлсэн бүлээн усаар услаж байна. Орчны агаарыг чийгэлж байдаг. Цинерария чийгтэй агаарт сайн ургадаг. Гэхдээ усаар шүрших хэрэггүй. Агаар чийгшүүлэгч аппарат залгаж болно. Тасалгааны нөхцөлд удаан ургадаггүй тул бордох хэрэггүй.
Розмари
Навчийг нь имрэхэд сайхан үнэр ялгардаг. Анхилуун цэцэг.
Цахирмаа
Цахирмаа цэцгийн нэг төрөл болох Maxillaria tenuifolia нь кокос буюу наргил модны самар шиг үнэртэй жижигхэн цэцэгтэй байдаг. Энэ цэцэг нь гадаад үзэмжээрээ бусад цахирмаа шиг үзэсгэлэнтэй биш ч гэлээ, хамгийн анхилуун үнэрт цэцэгсийн нэгт тооцогдоно. Бас ургуулахад ч гэсэн хялбар гэнэ.