ОРЦ
1 кг лууван, 250 гр сонгино, 300 гр өргөст хэмх, 200 гр ногоон чинжүү, 300 гр улаан чинжүү, 3 ш лаврын навч, 3 гр нунтаг хар перец, 5 хумс сармис, 20 гр давс, 20 гр элсэн чихэр, 10 гр /70 хувь/ уксус, 100 гр тос, 200 гр ус
ЖОР
– Шинэ ургацын ногоо сонгон авна. Хэрэв хүсвэл байцаа нэмж болно. Шил болон таглаагаа угааж жигнүүрт 5 минут ариутгана. Лууван, сонгино, чинжүүг, савхан хэлбэртэйгээр хэрчинэ.
– Сармис, өргөст хэмхээ хавтгай хэрчинэ. Тос, давс, сахар, лаврын навч, перец, сармисаа орцын дагуу тогоондоо хийж халаана. Дээрээс нь хэрчсэн ногоогоо хийнэ. Ногоогоо хийсний дараа усаа орцын дагуу хийж тогоондоо битүү 15 минут жигнэнэ.
– Ногоо болсны дараа уксусаа мөн орцын дагуу хийнэ. Хамгийн сүүлд ургамлын тосоо хийж хутгана. Бэлэн болсон салатаа ариутгасан шилэндээ савлана. Савлахдаа шилний амсраас 0.5 см зайтай байна.
– Ариутгасан буюу шинэ таглаагаар гараар таглана. Жигнүүрт шилтэй ногоогоо тавиад 30 минут битүү жигнэж ариутгана.