Ази тивийн зах зээлийн үнэлгээгээр топ 20 ноолуур үйлдвэрлэгчийн 50 хувийг БНХАУ дангаараа бүрдүүлж байгаа юм. Өнгөрсөн оны 1-6 дугаар сард Хятад улсаас экспортолсон ноолуурын хэмжээ 90 сая ам.долларт хүрсэн аж.
Ноолуурын салбар бол монголын эдийн засагт хангалттай нөлөөлж чадахуйц том салбар. Гэхдээ энэ салбар хангалттай хэмжээнд биш байгаа юм. Өнгөрсөн жил Монгол Улс 5.4 мянган тонн цэвэр ноолуур гаргасны эцсийн бүтээгдэхүүний зах зээл ердөө л 10 хувийг бүрдүүлжээ.
Монгол Улсын Засгийн газраас ноолуурын салбарыг дэмжих дөрвөн жилийн хөтөлбөрийг баталсан. Үүнд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, технологийн инновацийг нэвтрүүлэх, санхүүгийн боломжуудыг нэмэхэд энэ хөтөлбөр чиглэсэн байна.
Монголын ноолуурын үнэ БНХАУ-аас хэт хараат байгаа юм. Тэгэхээр монголын ноолуурны худалдаачид хөрш улс ноолуурны зах зээл эрэлттэй байгаасай гэж хүсэхээс өөр аргагүйд хүрч байгаа юм.