Амттанд дурлагчдын хамгийн дуртай бүтээгдэхүүнүүдийн нэг болох ойн самартай шоколадны кремний хамгийн том үйлдвэр хэсэг хугацаанд үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ. Хагас боловсруулсан бүтээгдэхүүнд чанарын асуудал үүссэн учир Францын “Villers-Ecalles” суурин дахь үйлдвэрээ түр хаахаар болсон гэнэ.
“Үүссэн нөхцөл байдал нь манай бүтээгдэхүүний чанарын стандартыг зөрчиж байгаа учир ийм арга хэмжээ авч байна. Бид асуудлыг аль болох хурдан хугацаанд шийдвэрлэж, үйлдвэрлэлээ хэвийн явуулах болно. Гэхдээ одоо дэлгүүрийн лангуун дээр зарагдаж байгаа бүтээгдэхүүнд ямар ч асуудал байхгүй” хэмээн Италийн амттан үйлдвэрлэгч “Ferrerо” компани мэдээлсэн байна.
Дэлхийн II дайны үед буюу какаоны хомсдолтой байх үед талх нарийн боов, амттан үйлдвэрлэгчид илүү бүтээлч байх шаардлагатай болж Италийн нарийн боовчин Пиетро Ферреро ойн самар, сахар дээр багахан хэмжээний какао нэмж “Nutella” хэмээх шинэхэн амттанг бий болгосон нь өдгөө дэлхий нийтийн өдөр тутмын хэрэглээ болоод байгаа билээ.