Өмнөговь аймаг 2019 оныг “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил” болгон онцолж малчид, иргэд, газар тариалан эрхлэгчид, үйлдвэрлэгчдийг дэмжсэн ажлуудыг шат дараалалтай хийж хэрэгжүүлж байна.
Сумдыг “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил”-ийн хүрээнд хийсэн ажлаар нь дүгнэж эхний 3 сумыг шалгаруулж 50 сая төгрөгөөс 100 сая төгрөгөөр шагнах юм. Шилдгүүдийг шалгаруулах ажлын хэсэг хуралдлаа. Тун удахгүй шилдэг 3 сумыг шалгаруулж шагнах юм байна.
Сумд бүр өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан сумандаа 4 улирлын хүлэмж, худаг ус гаргах, малчдын урлагийн наадам зохион байгуулах, арьс нэхий элдэж боловсруулах үйлдвэр байгуулсан байна.
Өмнөговь аймгийн ЗДТГ