1124437830_15565962460531n

Өвөр Монгол метротой болж байхад Ар Монгол зам дээрээ хэрэлдсээр…

БНХАУ сүүлийн үед Өвөр Монголыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа билээ. Дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэгч болоод буй тус улс бүс нутгийн хөгжлийн ажилд ихээхэн анхаарах болсон юм. Барилга, зам, гүүр гээд Ар Монголоос хэд дахин илүү бүтээн байгуулалтыг хийж чадсан Өвөр Монгол өдгөө Метротой болохоор зэхэж байгаа аж.

Метро гэж олон жил ярьж байгаа ч газар луу нэг ч хүрз хатгаагүй Монгол улс дэлхийн хөгжлөөс хоцорсоор л байна. Зам дээрээ хэдэн цагаар түгжирч хэрүүл маргааны туйл болсон замын хөдөлгөөн нэг л өдөр цэгцэрнэ гэж хүлээсээр.

Өвөр Монголын газар доорх эхний метро 23,2 км замтай, 19 зогсоолтой байх гэнэ. Одоогийн байдлаар газар ухалтын ажлыг бүрэн дуусгаж, өртөөний барилгын ажлуудын 90 хувь өндөрлөж, 39 гарц, хонгилын ажлыг хийгээд байна.

Хийнэ гэж ярьсаар хэнд ч тоогдохоо болихдоо энэ улсын хөгжил хаана байна вэ гэж бодох бололтой.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих