nooluur

“Эмээлт” захад ноолуур 115 мянган төгрөгийн үнэтэй байна

Ноолуурын гарц, самналт жигдэрээгүй энэ үед үнийн савалгаа хамгийн ихээр ажиглагддаг.

Өнгөрсөн жил  ноолуур нэг кг нь 100 мянган төгрөгөөс эхэлж , 90 мянган төгрөг рүү бууж байсан. Өнөө жил ноолуурын дээд ханш 115 мянгаас илүү гарахгүй болов уу гэж ченжүүд таамаглаж байна.

Түүхий эдийн “Эмээлт” захад ноолуур нэг кг нь 115 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж.

Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан ноолуурыг худалдан авах болсноор сүүлийн жилүүдэд ханш нь тогтмол өсөлттэй байх болсон тухай мэргэжилтнүүд хэлдэг.

Гэхдээ ноолуурыг нэмүү өртөг шингээн бүтээгдэхүүн хийж, экспортлох нь Монголд илүү ашигтай тусахаар байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
4 (1 үнэлгээ)

Сэтгэгдэл бичих