kolonk

ШТС-ууд шалгатанд бүдэрч, “Магнай трейд” зөвшөөрлөө цуцлуулахаар болжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нефть импортлогч компаниудад хийсэн хяналт шалгалтын үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Шалгалтаар Петростар, Магнай трейд, М-Ойл, Шунхлай трейдинг, Содмонгол, Жаст-Ойл, Синчи-Ойл, Монсуль, Ойн бирж зэрэг аж ахуй нэгжийн АИ-92 авто бензин дэх марганецын агууламж их хэмжээгээр буюу 0.6-0.9 мг/дм3-тай тодорхойлсон байна. Стандартын дагуу маргенцийн хэмжээ 0.25 мг/дм3 байх ба түүнээс доош хэмжээтэй байх ёстой аж. Мөн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин нь “Хөдөлгүүрийн түлш, этилжүүлээгүй бензин, техникийн шаардлага MNS 0217:2017” хэмээх Монгол Улсын стандартын шаардлагыг хангахгүй байгаа нь тогтоогджээ.

Мөн тодорхой хэд хэдэн компаниудын шатахуун октаны хэмжээндээ хүрэхгүй байжээ. Дээрх зөрчилтэй холбогдуулан тухайн шатахуун импортлогч байгууллага тус бүрд есөн сая төгрөгийн торгууль оногдуулсан байна. “Монсуль” компанийн ШТС-ууд бензинээ дутуу шахаж байсан зөрчлийг арилгуулж, таван сая төгрөгөөр торгосон байна.

Үүнээс гадна зохиомлоор шатахууны хомсдол үүсгэж, шатахууны үнээ ойр ойрхон нэмдэг асуудалтай холбоотойгоор 12 байгууллагад 55 сая төгрөгийн торгууль оногдуулжээ. “Магнай трейд” компанийн зөвшөөрлийг цуцлах саналыг гаргасан байна.

Харин “дээрх есөн газрын бензинд агуулагдах марганец хаана хольсныг тогтоох боломжгүй байна. Компаниудын өгч байгаа мэдээллээр Ростнефтийн шатахуун шинжилгээний бичигтэй ирдэг. Мөн тухайн бензинийг гаалиар орж ирэхэд хийлгэсэн дүгнэлт нь хуульд нийцэж байгаа гэсэн мэдээллийг ШӨХТГ-т өгсөн” хэмээн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төвөөс мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих