Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу тавдугаар сарын 4-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10 см даван үерлэх тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Иймд:
Туул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд болон гол дагуу аялаж салхилж буй иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.