Төрийн болон ХААН банк тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран ахмадын тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах тал дээр нэгдсэн саналд хүрчээ.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: “Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах хүрээнд манай яам арилжааны банкуудтай хамтран ажиллаж жил бүр тодорхой хувиар бууруулж ирлээ. 2017 онд жилийн 15 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 2018 онд 12 хувь болгон бууруулсан бол энэ оны нэгдүгээр сарын 16-наас Төрийн болон ХААН банктай хамтран тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа.
Тодруулбал, дээрх хоёр банкнаас тэтгэвэр авдаг ахмадууд тэтгэврээ барьцаалсан зээлийг 12 сар хүртэлх хугацаагаар сарын 0.83, жилийн 10 хувиар тооцон авах боломжтой болж буй юм. Мөн зээл авсан нөхцөлд тэтгэврээ 100 хувь зээл болон хүүгийн төлбөрт өгдөг байсныг өнгөрсөн жилээс өөрчилж тэтгэврийн 30 хувь ахмадуудын гар дээр үлдэж байх зохицуулалтыг хийсэн” гэв.
Ингэснээр энэ онд тэтгэвэр авагчид 4.0 орчим тэрбум төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ.
Өнгөрсөн оны тухайд тэтгэвэр олгодог арилжааны бүх банктай гэрээ байгуулж зээлийн хүүг 3-6 пунктээр бууруулан, сарын 1.0, жилийн 12 хувь болгоснобор нийт 43,290 тэтгэвэр авагч 42.1 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авч 1.6 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн баримт байна.
Засгийн газрын энэ шийдвэр нь 12сараас дээш зээлтэй байгаа ахмадуудаа ялгавартай хандаж хамгийн их болож муу амьдрал нь дорой байгаа хамгий эмзэг хэсэт хүрээгүй гэж үзэж байна тийм ахмадууд 12 оос дээш 36 сарын зээлтэй, боломжийн амьдралтай ахмадууд л хаа нэг2,3 сарын зээл авдаг юм даа амьдалаас тасарсан төрийн түшээд минь дээ энэ шийдвэр чинь ядарсан ахмадуудад биш боломжын амьдралтай та нарын аав ээжд зормулсан шийдвэр гэж үзхээс өөр арга алга даа!!!!,.