Та хүүхдийнхээ ой тогтоох чадварыг хөгжүүлэхэд тусалдаг уу?

Хүүхдийн ой тогтоолт нь нэн төвөгтэй үйл явц юм. Хамгийн эхний, энгийн аргын нэг бол хүүхдийнхээ 5 мэдрэхүйг зэрэг хөгжүүлэх, үүнийг хөгжүүлснээр хүүхэд аливааг ой ухаандаа удаан хадгалахад нөлөөлж чадна. Хүүхдийн оюуны хөгжил нь тэдний харах, сонсох, мэдрэх, хүртэхүйн үйл явцтай шууд холбоотой байдаг. Эдгээр 5 мэдрэхүйн үйл ажиллагаа нь таны хүүхдийн тогтоох чадварыг хөгжүүлэхэд чухал нэмэр оруулдаг. Ой тогтоолтыг богино болон урт хугацааных гэж авч үздэг.

Богино хугацааны ой тогтоолтыг сайжруулахын тулд хүүхэд сургууль, анги танхимдаа, гэртээ чөлөөтэй ярьж өөрийн санал бодлоо илэрхийлдэг байх хэрэгтэй. Өөр нэг арга зам бол нэг мэдрэхүй нь бусдаасаа хамааралтай байдаг учраас 5 мэдрэхүйгээ хамтад нь зэрэг хөгжүүлэх хэрэгтэй. Ингээд таны хүүхдийн ой тогтоолтыг сайжруулахад дэм болох зарим арга замыг дурдъя.

 

  1. Хөлөгт тоглоомоор тоглуулах. Тоглоом бол хүүхдийн оюун ухаан, ой тогтоолтыг сайжруулах хамгийн сайн хэрэгсэл гэж хэлж болно. Сүүлийн үед олон төрлийн тоглоом гарах болсон. Эдгээрээс хөлөгт тоглоомоор тоглох үед таны хүүхдийн тархинд өмнөх мэдээллийг сэргээн санах үйл ажиллагаа идэвхтэй явагдаж богино хугацааны ой санамжинд хадгалагдсан мэдээлэл урт хугацааны ой санамж руу дамжуулагдаж улмаар түүнийг сэргээн санах ажиллагаа сайжрахад чухал дэм болдог ажээ.

 

  1. Шүлэг, дуугаар ой тогтоолтыг сайжруулах. Шүлэг, дуу, хөгжим, хэмнэл нь хүүхдийн хэл ярианы хөгжилд маш сайн нөлөө үзүүлдэг төдийгүй хүүхэд үөгээр дамжуулан, өөрсдийн дуу хоолойгоо сонсонгоо тархин дахь мэдээллээ сэргээн санаж байдаг бөгөөд энэ нь ой тогтоолтоо сайжруулах сайхан дасгал болдог байна.

 

  1. Үлгэр ярих, сонсох. Үлгэр ярих нь ой тогтоолтыг сайжруулахад хамгийн сайн нөлөө үзүүлдэг дасгал юм. Яагаад гэвэл хүүхэд үлгэр ярьж, сонсож байхдаа үлгэрийн үйл явдал, дүрүүдийг сэтгэлдээ төсөөлдөг. Хэсэг хугацааны дараа эргэн санахад энэхүү төсөөлөл нь их тус болдог. үүнээс харахад үлгэр нь хүүхдийн тархинд хадгалагдсан мэдлэгийг сэргээн санаж, гаргаж ирэх нэг төрлийн дасгал юм. Үлгэрийг дахин дахин ярих үед хүүхдийн тархины богино хугацааны ой санамжийн холбоос нь урт хугацааны ой санамжийн холбоостой улам нягт холбогдож байдаг байна.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих