Сонжоонд хариулахдаа ганцхан дүрэм мөрдөх ёстой. Та юу мэдэрч байгаагаа болон толгойд орж ирсэн анхны санааг л бичих. Зарим асуултад адилхан хариулт өгсөн ч болно. Та эхний асуултын хариуг цаасан дээр бичсэний дараа л дараагийн асуултыг унших ёстой. Харин хариуг харж, “будаа идэж” болохгүй шүү. Ингээд үзэг, цаасаа бэлдээрэй.
- Та далай руу харж байна (таны анхны мэдрэмж, нүдээ аньж болно).
- Та ой дотор явж байхдаа хөл доорхоо харж байна (юу мэдэрч байгаагаа бич, асуултад 30-40 секундээс илүүгүй хугацаа зарцуул).
- Цахлай шувууны нисэхийг харж байна (энэ үед юу мэдэрч байгаа талаар бич. Хурдан хариулсан бол цааш үргэлжлүүл).
- Адуун сүрэг ( удаан бодолгүйгээр толгойд орж ирсэн анхны санааг бич).
- Элсэн цөлд жижигхэн нүхтэй хана тааралдана. Түүний цаана баянбүрд байгаа (энэ асуултад хариулахдаа бодол санаагаа бичих хэрэггүй, харин юу хийхээ, үйл хөдлөлөө бичнэ).
- Элсэн цөлд ядарчихсан явж байтал зам дээр устай ваар байгааг харлаа (та юу хийх вэ, мэдрэмжээ бус харин юу хийхээ цаасан дээр бич).
- Та ойд төөрчээ. Үдэш орой болсон хойно цонх нь гэрэлтэж байгаа байшин олж харжээ (та юу хийхээ бич).
- Та манан дунд байна (үйл хөдлөл, биеэ хэрхэн авч явах талаар бич. Энэ бол бариа ).
ХАРИУ:
- Таны амьдралд хандах хандлага, сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж.
- Төрөлх гэр бүл дэхь таны мэдрэмж.
- Эмэгтэйчүүдэд хандах таны хандлага.
- Эрчүүдэд хандах таны хандлага.
5.Таны амьдралын үндсэн стратеги, зорилго. Та хэрхэн өөрийн асуудлуудаа шийддэг.
- Хайртай хүнээ сонгох. Таны сексийн сонголт.
- Та гэрлэхэд бэлэн эсэх.
- Үхэлд хандах таны хандлагаы.