Сингапурын компани Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан гэв үү?

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувьтай холбоотой маргаан одоо хэр нь шийдэгдээгүй олныг тойрсон хэвээр байна. Олны дунд оньсого мэт 49 хувийг “Монголиан коппер корпорейшн” эзэмшдэг гэх мэдээлэл бий.

Гэсэн ч тус хувийг Оросын “Ростех” гэдэг төрийн компаниас “Монголиан коппер корпорейшн” авчихаад 49 хувийг дахин борлуулсан гэх баримт дэлгэгдлээ.

Тодруулбал, энэ сарын 11-нд хийгдсэн гэрээгээр Монгол Улсад бүртгэлтэй “Монголиан коппер корпорейшн” ХХК нь Сингапур улсад бүртгэлтэй “ERDENET CORP PTE” LTD компанид Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдсан тухай баримт илэрчээ.

Дээрх мэдээлэлтэй холбоотой УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:  

Монголын зэс корпорацийн ТУЗ хуралдаж, Эрдэнэтийн 49 хувийг Сингапурын компанид худалдах шийдвэр гаргасан талаар мэдээлэл бидэнд ирлээ.Ц агаан сарын өмнө энэ асуудлыг шийдэх гэж байгаа нь хардлага төрүүлж байна. Стратегийн энэ ордыг УИХ-аар хэлэлцэхгүй ОХУ-аас худалдаж авсан байсан. Энэ мэдээлэл үнэн бол дахиад баяр давхацсан шийдвэр гарч магадгүй байна. Энэ мэдээлэл бидэнд дугтуйтай ирсэн. Хэнээс ирсэн нь тодорхойгүй байгаа.  Өнөөдөр энэ асуудлаар Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдад асуулт тавина. Хариултаа та бүхэнд мэдээлэх болно”  гэлээ.

erdenet-co

erdenet-co-49

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих