Сексийн харьцаанд ичих зүйл байх ёсгүй

Ханилаад хэдэн жил болсны дараа хосуудын сексийн харьцаа нэг л уйтгартай болох нь бий. Анхны учралын халуун янаглал хаашаа ч одсон юм, бүү мэд. Сэтгэлийн гүндээ та ч мөн гал халуун сексийг мөрөөддөггүй гэж үү. Хэрэв хүсэл, мөрөөдөл байвал хэрэгжүүлж болохыг санаарай. Үүнд нөр их хүчин зүтгэл ч шаардлагагүй. Хөдөлгөөний ямар нэгэн хэлбэрийг өөрчлөх, шинэ авиа, үнэр, чамин дотуур хувцас зэрэг зүйлийн тогтсон журмыг шинэчлэхэд л сексийн амьдрал тань сэргээд явчихна. Сексийн харьцаа гэдэг гэр бүлийн уур амьсгалтай зайлшгүй холбоотой байдаг. Иймд гэр бүлийн харьцааг бэхжүүлэхэд тустай практик зөвлөмж танд санал болгож байна.

 

  1. Нөхөр тань ямар нэг зүйлд сэтгэл дундуур, гэвч үүнийгээ хэлэхээс зайлсхийгээд байвал энэ нь секстэй холбоотой байж болно. Эр хүнийг зөвхөн хоолоор тогтоодоггүйг санаарай. Та орон дотроо сексийн байршлаа өөрчлөх, нүцгэн биен дээрээ тунгалаг цамц углах зэрэг зуршил болсон үйлдлээсээ татгалзаж, шинэ арга барилыг оролдоод үз.

 

  1. Ор хөнжлийн даавуу заавал цагаан байх албагүй. Хар,улаан, ногоон ер бусын өнгө нь сэрлийг хөдөлгөдөг юм шүү. Сэрлийн шинэ цэг, бүсийг тогтмол эрэлхийл. Хэрэв та янаглах үед түүний хүзүүг үнсдэг байсан бол мөр, цээжийг нь үнс. Хайртын чинь реакц ямар байхыг ажигла.

 

  1. Хөдөлгөөнөө удаашруул. Зөөлөн боловч хүчтэй, тодорхой чиглэлд илэхийг хичээгээрэй.

 

  1. Янагийн тоглоомд бага зэргийн нэмэлт оруулах, сайжруулахад гэмгүй. Уламжлалт сексийн оронд (эр нь дээр, эм нь доор) та дээр нь гарах эсвэл хажуугаас сексдэх зэрэг байршлаа өөрчил.

 

  1. Аман сексийг ор эсвэл диван дээр бус өрөөний голд хийгээд үз. Тэр зогсож, та шалан дээр суух эсвэл өвдгөн дээрээ зогсох байдлаар хийнэ. Дараа нь байршлаа сольж болно. “Эмэгтэй нь дээр” байрлалыг боловсронгуй болгохын тулд нөхрөө сандал дээр суулга. Та хөлөө сандлын түшлэгт тавиад туүнийг ташаагаараа тэвэр. Эсвэл түүний өвдөг дээр суугаад нуруугаараа цээжинд нь нал. Аль ч тохиолдолд түүний гар чөлөөтэй байх тул та хүссэнээрээ сексдэх боломжтой.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих