Өвөрхангай аймгийн хэмжээнд 2019 онд нийт 9103.0 га-д тариалалт хийхээр төлөвлөснөөс энэ оны хавар 10911.3.3 га талбайд тариалалт хийж, үүнээс үр тариа 7136.6 га, улаан буудай 6860 га, бусад үр тариа 276.6 га, тосны ургамал 2155 га, малын тэжээл 976.5 га, төмс 391 га, хүнсний ногоо 232.1 га-д тус тус тариалсан.
Дээрх тариалалтаас төмс 4313.9 тн, хүнсний ногоо 2532.2 тн, ногоон тэжээл 2005.8 тн улаан буудай 6204 тн-ийг хураан авч, өмнөх онтой харьцуулахад улаан буудайн үйлдвэрлэл 14.0 хувиар, төмс 5.0 хувиар, хүнсний ногоо 10.0 хувиар тус тус өссөн дүнтэй байгаа юм.
Намрын ургац хураалтын ажилд оюутан, сурагчид, цэргийн алба хаагчид, ажилгүй иргэдийг татан оролцуулах ажлыг зохион байгуулж Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн 100 оюутан, Улаанбаатар хотын “Шинэ Монгол” ерөнхий боловсролын сургуулийн 130 сурагч, “Мон алтиус” дээд сургуулийн 130 оюутан нийт 360 хүн нэмэлтээр ажиллалаа.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас бүх таримлуудын ургац тогтоолтыг газар тариалангийн голлох сумдад хийж аймгийн 2019 оны ургацын урьдчилсан балансыг гаргаж, ургацын штаб байгуулж ажиллав.
Мөн ургац хураалтын бэлтгэл ажил үтрэм агуулахыг засварлах, ариутгах, техник засварыг шуурхайлах, богино хугацаанд ургацыг хураах, ургац хураалтын үед баримтлах технологийн талаар зөвлөмж, арга зүйгээр тариаланчдыг хангаж ажилласан байна.