Ажил олгогч, ажилтан тус бүр 0.5 хувийн шимтгэл нэмж төлнө
2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэгдлээ. Ингэснээр нэмэгдэж буй нэг хувийг тэнцүү хуваан ажил олгогч, ажилтан хоёроос тус бүр 0.5 хувийн шимтгэл нэмж авна.
УИХ-аас 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг баталсан. Тус бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос 2 хувь, 2019 оноос 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан.
2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтан 11 хувь, ажил олгогч 12-14 хувийн шимтгэл\ямар үйл ажиллагаа явуулж буйгаас хамаарч\ төлж байгаа бол 2019 оны нэгдүгээс сараас ажилтан 11.5, ажил олгогч 12.5-14.5 хувийн шимгтэлийг Нийгмийн даатгалын санд төлөх болж байна.