Монгол эр хүн гэж хэн бэ?

     Монголын түүхэнд монгол эрчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг эртнээс өдгөө цаг хүртэлх хугацаанд тодорхой харуулсан байдаг. Эртний монгол аймаг улсууд үүсч бүрэлдсэн тэр үеэс эхлэн нийгэмд эрчүүдийн эзлэх байр суурь эмэгтэйчүүдээс хол давуу байсан бөгөөд энэ нь эр хүнийг дээдлэн хүндэтгэж ирсэн эртний ёс заншил түүхэн уламжлал амьдралын ахуй нөхцөл байдалтай  холбоотой.

Монгол эр хүний гадаад нийтлэг төрхийг тоймлон хэлбэл, царай зүсний хувьд хөрслөг бор, дунд зэргийн нуруутай, бусдын доор орохыг хүсдэггүй, омогших бардамнах дуртай. Зүрх сэтгэл дотроо юу бодож байгаагаа тэр бүр ил гаргаад байдаггүй эр хүний хийморь лундаа байдаг гэдэгт итгэдэг. Хүндэлж хүндлүүлэхийг эрмэлздэг нь уламжлалт заншилтай холбоотой төдийгүй дорнын ард түмний ёс хадгалгадсан буй. Хир барагийн юманд яарч тэвддэггүй юм болгонд уучлаарай, баярлалаа гээд байдаггүй, баярлаж, гомдох нь ил мэдрэгддэггүй амьдралын зам мөрөө хэрхэн авч явахаа хэнээр ч заалгаддаггүй хэрнээ өөрөөл бусдад туслахдаа хэзээ ч гар татахгүй нандин чанартай хүмүүс.

Гэвч энэ цагийн эрчүүдэд дээрхи шинж улам бүр бүдгэрсээр байна. Нийгэмд эзлэх байр сууриар нь эрчүүдийг хэд хэдэн хэсэгт ангилж болмоор санагдана. Тухайлбал “ Эрчүүдийн дунд архи дарс, авилга хээл хахууль, зугаа цэнгэл, хөнгөн явдалд автах задарсан нэг хэсэг байхад гэр бүл, ажил амьдралаа өөд нь татахын төлөө хөдөлмөрлөж эрдэм боловсролд шамдах, ажилсаг хичээнгүй, бүтээлч хүмүүс ч байна.

Манай нийгэм хүүхэд, эмэгтэйчүүдэд илүү их анхаарал тавих биш эрчүүддээ хандаж байгаа нийгмийн хандлагаа эргэж харах хэрэгтэй болов уу. Эрчүүдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, гэх мэт асуудал чухал байр суурьтай байдаг.

Монгол хүний дундаж наслалтыг авч үзвэл бодит байдал дээр эрчүүдийнх 60-65 байх юм. 60 нас гэдэг хөгжингүй орнуудад бол ид  амьдралынхаа ноён оргилд хүрч, хийж бүтээх хүсэл, тэмүүлэл нь унтрах байтугай улам  бадарч явдаг нас шиг харагддаг. Харин манай улсын хувьд огт өөр гавъяаныхаа амралтыг эдлэх буюу тэтгэвэрт суух нас байдаг.Хүний амьдралын утга учир нь хайр сэтгэл, бие биенээ гэсэн  халуун дулаан уур амьсгалд оршин байдаг. Болж бүтэж байгаа бүхнээ бусадтай харамгүй хуваалцаж, болохгүй байгаа бүхнээ бүтээхийн төлөө зүтгэж, гэр бүлдээ бүхнээ зориулж  яваа хүмүүс бол  монгол эрчүүд гэж боддог. Гэвч тэдний энэ чанар монголд төдийгүй дэлхийд ховор үлдсэн. Тйимээс монгол монголоороо үлдэхийн тулд өвгөдийнхөө сургаал ёс заншлийг мартахгүй цэвэр ариунаар нь уламжилж явах нь юунаас ч илүү чухал зүйл билээ. Монгол эр хүнд эр тулх ухаан гэж бий.

Монгол эр тулх ухаан гэдэг нь  Тулх гэдэг нь тулгуур гэдэг утгаараа орох ба айл гэрийн ноён нуруу болж явдаг эр хүний тулгуур ухаан юм. Энэ тулх ухаан нь удамшил зохист эр хүний эрдэмийг бий болгодог.

Удамшилд зохистой эр хүний 10 эрдэмд

1.Нойронд сэргэг – оюун бодол, зүрх сэтгэл, бие цогцос сэргэг

2.Номонд мэргэн – амьдралыг мэддэг, байгалийг мэддэг, орчлонг мэддэг

3.Үнэнд баясалтай – үнэнийг олж харах, бахархах, тунхаглан дархлах

4.Үгэнд цэцэн – хэлэх үгээ хэнд хэрхэн  юу гэж хэлэхээ мэддэг

5.Дайнд баатар – Ямарч нөхцөлд хатуужилтай бие , хэл, сэтгэл, үйлийн хүчээр ялан дийлэгч

6.Далайд усч-Ухаан-ов, арга-эв, гарц шийдэл- ав бий болгодог

7.Хуулинд шударга- төвөг, гай болохгүй, зовлон тарихгүй нэг үгээрбол зөв, шударга, үнэн байна гэсэн үг

8.Хуриманд цовоо наадамд гурван даваатай, найранд гурван дугараатай, наргианд гурван  хоржоонтой.

9.Дээдэд зусаргүй – хүний мөс- хүн чанар,  хүний нүнжиг- хүний сэтгэл хүний жудаг- зан суртахуун

10.Доодод хайртай элбэрэл –асрах, асрамж, энэрэл –уян хатан, ууч өршөөнгүй, хайр –дэм, тус, ач гэсэн утгыг илэрхийлж байдаг.

Дээрх 10 эрдэм нь эр хүнд цогцолж чадваас түүнийг удамшилд зохист эр хүн хэмээж болно.

манай нийгэм дан ганц эмэгтэйчүүдэд биш эрчүүддээ хандаж байгаа нийгмийн хандлагаа эргэж харах хэрэгтэй болов уу. Эрчүүдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, гэх мэт асуудал чухал байр суурьтай байдаг.

Монгол хүний дундаж наслалтыг авч үзвэл бодит байдал дээр эрчүүдийнх 60-65 байх юм. 60 нас гэдэг хөгжингүй орнуудад бол ид  амьдралынхаа ноён оргилд хүрч, хийж бүтээх хүсэл, тэмүүлэл нь унтрах байтугай улам  бадарч явдаг нас шиг харагддаг.

Харин манай улсын хувьд огт өөр гавъяаныхаа амралтыг эдлэх буюу тэтгэвэрт суух нас байдаг. Насаараа ажил хөдөлмөр хийж явсан  хүнд зүгээр суух гэдэг сэтгэлийн дарамт болдог.

Хүний амьдралын утга учир нь хайр сэтгэл, бие биенээ гэсэн  халуун дулаан уур амьсгалд оршин байдаг.

Болж бүтэж байгаа бүхнээ бусадтай харамгүй хуваалцаж, болохгүй байгаа бүхнээ бүтээхийн төлөө зүтгэж, гэр бүлдээ бүхнээ зориулж  яваа хүмүүс бол  монгол эрчүүд гэж боддог.

Гэвч тэдний энэ чанар монголд төдийгүй дэлхийд ховор үлдсэн. Тйимээс монгол монголоороо үлдэхийн тулд өвгөдийнхөө сургаал ёс заншлийг мартахгүй цэвэр ариунаар нь уламжилж явах нь юунаас ч илүү чухал зүйл билээ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих