coinmarket

“КойнМаркетКап”-ын крипто индексийг насдак, блүүмбэрг дээр танилцуулна

КойнМаркетКап-аас гаргаж буй криптовалютын хоёр төрлийн индексийг “Nasdaq Global Index Data Service”, “Блүүмбэрг терминал”, “Томсон Роутерс Эйкон” болон “Borse Stuttgart” дээр танилцуулах аж. Энэхүү хоёр индексийг Германы индекс гаргагч Solactive тооцож, удирдан зохион байгуулах аж.

Танилцуулгад, эдгээр индексүүд нь топ 200 криптовалютын зах зээлийн үнэлгээгээр тооцогдох ба нэг нь биткойныг оруулах бол нөгөө нь биткойныг оруулахгүй тооцогдоно. Нэрийн хувьд нэгийг нь CMC Crypto 200 ex BTC index (CMC200EX) гэж нэрлэх бол нөгөөг нь CMC Crypto 200 Index (CMC200) гэж нэрлэнэ.

Хоёр индексийн жагсаалтыг улирал бүрийн сүүлийн өдрөөр дахин шинэчлэх юм.
CMC200EX нь “зах зээлийн гүйцэтгэлийг Биткойны нөлөөлөхгүйгээр” тооцох юм. Учир нь Биткойн нь криптовалютын нийт зах зээлийн бага тал хувийг эзэлж байна.

Уг нийтлэлийн дагуу, Solactive нь мөн CBOE Bitcoin Futures индексийг тооцоолж байна. Энэ индексийг 2017 оны 12-р сард танилцуулсан бөгөөд 300 гаруй индексийг удирдан ажилладаг гэжээ…

“Cointelegraph”-ийн хоёр сарын дунд үер нийтэлсэн нийтлэлд, Насдак нь Биткойн болон Этэриүмийн үнийн өөрчлөлтийг харуулдаг хоёр шинэ индекс танилцуулсан тухай бичсэн. Эдгээр индексүүдийг криптовалютын зах зээлийн дата компани болох “Brave New Coin” компани гаргасан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих