halh-gol-sum

ДОРНОД: “Халхын голын дайн-80” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

“Халхын голын дайн-80” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Дорнод аймгийн Халхгол суманд өнөөдөр /2019-08-15/ эхэллээ. Уг хуралд ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун, ОХУ-ын ӨБХ-ын их сургуулийн захирал доктор, профессор В.В.Кузнецов тэргүүтэй 20 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байгаа бөгөөд гадаад, дотоодын 80 гаруй зочин ирсэн байна.

“Халхын голын дайн-80” хурлыг ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн, Халхгол сумын Ялалт музей санаачилж, дээрх түүхт ойг Дорнод аймагт Зохион байгуулах хороо, Халхгол сумын Засаг даргын Тамгын газар, Ялалт музей хамтран зохион байгуулж байгаа аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих