economic

Гадны зээл, тусламжаас 1,3 тэрбум төгрөг ашиглана

   Засгийн газар Гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламжийг нийгэм, эдийн засгийн үр ашигтай төслүүдэд зарцуулахаар ажиллаж байна. Гадаадын зээл, тусламжийн хүрээнд 2019 онд нийт 1,371.5 тэрбум төгрөгийг ашиглана. Үүнээс:

  • 21 хувийг -Байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, бохир ус цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэх, аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрт,
  • 17 хувийг- Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулахад зарцуулахад,
  •  39 хувийг – Нефть бүтээгдэхүүн,эрчим хүчний хангамжийн найдвартай  байдлыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх,
  • 15 хувийг – Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, худалдаа, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр,
  • бусад төслүүдэд 9 хувийг ашиглан нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тооцоо хийжээ.

Мөн АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулсан 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хоёр дахь компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын усан хангамжийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх ажлыг эхлүүлэхээр Засгийн газар төлөвлөөд байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих