ogii-nuur

БИЧЛЭГ: Өгий нуур жил ирэх тусам ширгэж байна

Архангай аймгийн Өгий нуур цэнгэг устай тул ховордсон загас, шувуу, ан амьтдын ундаалах эх болдог. Тиймээс энэ нуурыг РАМСАР- конвенцийн дагуу хамгаалах үүргийг манай улс хүлээсэн байдаг.

Гэвч зохион байгуулалтгүй аялал жуулчлал, даац нь хэтэрсэн мал аж ахуй болон хүний буруутай үйл ажиллагаанаас болоод Өгий нуур жил ирэх тусам дундарч ширгэж байна.

Бид энэ удаагийн байгаль орчны буландаа Өгий нуурыг хамгаалахын тулд ямар ажил хийх шаардлагатай талаар мэдээлэл өгөхөөр бэлтгэлээ. /2019.08.19/

эх сурвалж: “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих