2019 он гарснаас хойш буюу нэгдүгээр сард 23 Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ хувь нийлүүлсэн хөрөнгөө нийт 9,076 сая төгрөгөөр нэмэгдүүлэх хүсэлт ирүүлснийг Санхүүгийн зохицуулах хороо хянан зөвшөөрч, холбогдох бүртгэлд өөрчлөлт орууллаа.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө доод хэмжээг энэ сард 1.4 тэрбум төгрөг хүргэх үе шаттай. Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн салбарт хэрэгжүүлж буй чадавхжуулах бодлогын хэрэгжилт сайн байна.
Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2016 оны гуравдугаар улирлын байдлаар банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгө 724,2 тэрбум төгрөг байсан бол 2018 оны жилийн эцэст 1.3 их наяд төгрөгт хүрч, 66 хувиар өсчээ.