5ccac6a2676bb

Баруун аймгуудад хэдийнээ танил болсон МОНГОЛ ААРЦ

Өнгөрсөн оны сүүлээр Дундговь аймгийн Хулд суманд нэгэн шинэ үйлдвэрлэл үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь “Зөн тэнгис” ХХК-ийн “Миг” аарцны үйлдвэр юм. Тус үйлдвэрийн халуун аарцыг ихэнхдээ Улаанбаатар болон бусад аймгаас, ялангуяа Баянхонгор аймгаас их захиалж авдаг ажээ.

Уламжлалт аргаар бэлтгэсэн аарцыг удаан хугацаагаар хадгалахад хөгцөрч, муудах эрсдэлтэй байдаг. Тэгвэл энэхүү аарц нь найрлагийн хувьд овъёос, шар тос нэмэн баяжуулж, хадгалах хугацааг уртасгаснаараа давуу талтай юм.

Технологийн хувьд үхрийн сүүг сэнсдэж хатаагаад, дараа нь тээрэмдэж нунтаглан 20, 100, 130 граммаар савлаж, зах зээлд нийлүүлдэг бөгөөд тус компани  “Хатаамал нунтаг аарц үйлдвэрлэх” патентыг эзэмшдэг ажээ.

Орон нутагт сүүний нийлүүлэлт бага, үнэ нь харьцангуй өндөр байдаг учраас үхрийн сүүг Улаанбаатарын ойролцоох фермерүүдээс авдаг байна.

Зуны цагт сүү, цагаан идээ элбэгшихээр борлуулалт муудах эрсдэлтэйг тооцон тус компани үйлдвэрлэлээ өргөжүүлж, шинээр аарцан зайрмаг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих