Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа гэдэг хэлц бий. Өөрөөр хэлбэл, өглөөний цай нь хамгийн эрүүл бас чанартай байх учиртай. Гэтэл бид өглөө өлссөн үедээ юу таарснаа яаруу сандруу идэж орхидог. Үүний улмаас ходоодны шарх өвчнөөр өвдөх магадлалтай гэнэ. Тэгвэл өглөөд идэж болохгүй буюу анхаарвал зохих хүнс байдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Ингээд дараах зөвлөгөөг хүргэе.
ХИЙЖҮҮЛСЭН УНДАА
Өлөн байхдаа янз бүрийн хүйтэн ундаа, жүүс, квас уувал ходоод гэдсэнд зангирал үүсгэж, урвалын тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин үүсгэнэ. Иймд хийжүүлсэн ундааг өдөр л ууж болно.
ДАВСАЛСАН САМАР
Маш шартай хүнс. Өлөн байхдаа идвэл ходоодны салстыг огцом цочроож, ходоодны шарх үүсгэдэг байна. Төрөл бүрийн самар нь Е витаминаар баялаг, мөн хавдрын эсрэг бодис ихээр агуулсан байдаг ч хоол идсэний дараа хэрэглэх нь үр дүнтэй.
УЛААН ЛООЛЬ
Улаан лоолийг өлөн үед идвэл ходоодны чулуу үүсгэх аюултай. Харин жирийн үед бүрэн боловсорсон улаан лооль идэх нь түрүү булчирхайн үрэвсэл болон бусад хорт хавдраас сэргийлж, хоол боловсруулах эрхтэнд эерэгээр нөлөөлдөг.
ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮН
Гурилан бүтээгдэхүүн нь өлөн элгэн дээр идэхэд тохиромжгүй хүнс юм. Ходоод шархлуулах магадлалтай. Гурилан бүтээгдэхүүнийг заавал цай ундаатай хэрэглээрэй.
УЛААН ВИНО
Та шартсан байлаа ч улаан виног өлөн үедээ бүү уугаарай. Энэ нь элэгний цирроз үүсгэх суурийг тавьдаг.
ЦЭЦЭГТ БАЙЦАА
Цэцэгт байцаа нь ходоод, хөхний хорт хавдраас сэргийлдэг. Каротин болон витамин С-ээр баялаг байдаг. Гэхдээ өлөн элгэн дээрээ идвэл хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хямруулдаг.
К витаминаар баялаг тул зүрхний үйл ажиллагаанд тустай жимс. Гэхдээ хурц шар хөдөлгөдөг тул өлөн үедээ идэхийг тэвчээрэй.