Европын Холбооны Төв банк 500 еврогийн мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргахаа бүрмөсөн зогсоосон тухай мэдээлжээ.
Европын бүсийн бараг бүх орны Төв банк 500 еврогийн дэвсгэртийг нэгдүгээр сараас гаргахаа зогсоосон боловч Герман болон Австри улсын Төв банканд дөрөвдүгээр сарын 26 хүртэл гүйлгээнд гаргахыг зөвшөөрсөн байжээ.
Уг мөнгөн тэмдэгтийг гүйлгээнээс хассаны шалтгаан нь ийм их хэмжээний мөнгийг жижиглэн худалдаанд бус ихэвчлэн гэм хэргийн зорилгоор ашиглаж байсантай холбоотой аж. Ихэнх тохиолдолд ийм мөнгөн тэмдэгтүүдийг террорист ажиллагааг санхүүжүүлэх, мансууруулах бодисын наймааны төлбөр хийх зэрэг мөнгөн гуйвуулгад ашигладаг байна.
Гэхдээ 500 еврогийн мөнгөн тэмдэгтийг урьдын адил төлбөрийн хэрэгслийн хувиар ашиглах боломжтой, мөн арилжааны банкнуудад эргэлтэд оруулах аж.
Европын Төв банкны мэдээллээр, нэгдүгээр сард нийтдээ 260.5 тэрбум еврогийн 521 сая ийм мөнгөн дэвсгэрт гүйлгээнд ашиглаж байжээ. 500 еврогийн мөнгөн тэмдэгтүүд дэлхийн улс орнуудын гүйлгээнд буй нийт еврогийн 20 хувийг эзэлдэг байна.
Уг мөнгөн тэмдэгтийг 2002 оны нэгдүгээр сарын 1-нд анх гүйлгээнд гаргажээ.