coffee

Хоёр цагаас хойш КОФЕ уух хэрэггүй…

~Хоёр цагаас хойш КОФЕ уух хэрэггүй…~

Хэрэв та шѳнжингѳѳ унтаад унтаад ѳглѳѳ сэрээд унтаж амарсан мэдрэмжгүй ядарсан хэвээрээ л байна уу энэ нь таны амьдралыг үнэхээр хойш нь татаж байгаа бол таны ууж байгаа кофе үүний их үүсвэр байж болох юм.

Судалгаагаар хүн унтаж амрахдаа ѳѳр ѳѳр унталтын үe шатанд шилжиж унтдаг ба түүний нэг нь тодорхой хугацаанд гүн унталт хийдэг бѳгѳѳд энэ хугацаандаа маш гүн унтдаг ба хажуугаар нь хүн явсанч дуу шуу гарж ярихад ч сэрдэггүй ба энэ гүн унталтыг хүн 4-5 удаа нэг шѳнѳ хийдэг байна.

Бусад үeийн унталт нь арай сэрүүн унталт ба амархан сэрж болдог байна. Энэ гүн унталт нь хүний биeд хамгийн тустаа ба хүн үүгээр сайн амарж чаддаг байна. Харин энэ гүн унталтанд орох гэхэд бидний цусан дахь каффин их бол энэ унталтанд ороход саад болдог байна.

Хэрэв ийм бол та eрдѳѳ сэрүүн унталтаар унтдаг ба таны биe бүрэн амраагүйн шинж. Каффин мэдээж кофенaaс гаралтай ба хүний биeний шээсээр гарах гэж доор хаяж 8 цаг болдог байна. Тиймээс эмч нар өдрийн хоёр цагаас хойш кофе yyхгүй байхыг санал болгож байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих