coal

700 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх боломжтой болно

Бид Улаанбаатарын хотын утааг хамгийн сүүлчийн өвөлдөө “уушиглаж” байгаа талаар ажлын хэсгийнхэн тайлбарлаад байгаа. Учир нь  Засгийн газрын шийдвэрээр 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон билээ. 

Шийдвэртэй уялдуулан ирэх жилийн  “утаагүй өвөлд” нийслэлчүүдийг гал алдуулахгүй үүргийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК хариуцан үнс бага гардаг, илчлэг өндөртэй сайжруулсан түлшээр хангахаар болжээ.

Энэ талаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг :

Одоогоор 300 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж байна. Удахгүй хоёр шугам нэмэгдэхээр төлөвлөсөн. Ингэхээр нийт 700 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх боломжтой болно.

Нийслэлийн гэр хороололд 1.2 сая тонн нүүрс хэрэглэдэг. Дээрх 720 мянган тонн сайжруулсан түлшийг тасралтгүй 24 цагийн үйлдвэрлэл явуулж байж нийлүүлэх боломжтой. Одоо бол агуулахдаа нөөц бүрдүүлэхээс аргагүй байна. Бид нөөцөө хангалттай авах хэрэгтэй. гэлээ

Мөн тэрээр Тавантолгойн сайжруулсан түлш хямд үнээр худалдаалагдана гэдгийг онцолж байна.

Багануур, Налайхын уурхайн нүүрс нь 37 хүртэлх хувийн үнс үлдээдэг бол Тавантолгойн нүүрс долоо хүртэлх хувийн үнслэг үлдээдэг байна. Өөрөөр хэлбэл, үнс бага үлдэж  шаталт бүрэн явагдсанаар утааны хэмжээ төдий чинээгээр багасах аж.

nuurs

 Тавантолгойн сайжруулсан түлшинд химийн хорт хавдар үүсгэгч бодис бага гэдгийг албаныхан тодруулав

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих