erdenes-tavan-tolgoi

“Тавантолгой” ХК-ийн хувьцааны ханш уналттай байна

Монголын Хөрөнгийн биржид энэ өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 43.168.251 төгрөгийн үнийн дүн бүхий 219.368 ширхэг хувьцаа арилжлаа.

Үүнээс 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол дөрвөн компанийн хувьцааны ханш тогтвортой байв.

Өнөөдрийн арилжаагаар “Хөх Ган” болон  “Женко Тур Бюро” ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “УБ-Бүк” болон “Тавантолгой” ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20.000 ширхэг үнэт цаасыг хоёр тэрбум төгрөгөөр арилжсан байна.

“TOP 20” индекс 0.05 хувиар буурч, 20239.6 нэгжид хүрэв. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих