tsalin-nemegdene

Цагаан сараас өмнө цалин, тэтгэвэр нэмэгдэнэ

Өчигдөр болсон Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаанаас төрийн албан хаагчдын цалин болоод ахмадуудын тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлж байгаа талаар мэдээллээ.

Энэ онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд нийт 267 тэрбум төгрөг, ахмадуудын тэтгэврийг нэмэхэд 119.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. 

Үүнээс гадна халамжийн сангаас олгож буй тэтгэврийн хэмжээг амьжиргааны түвшинд хүргэж нэмэгдүүлэх зарчим баримталж байгаа. Үүний дагуу халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийт 22 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан гэлээ.

chinzorig

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:  Энэ сард төрийн албан хаагчдын цалинг,  ирэх сард тэтгэвэр нэмнэ…

Төрийн албан хаагчдын цалинг ажлын байрны нөхцөл , ачаалал , хариуцлага, ур чадвараас хамаарч нэмэх учир ажлын байрны нөхцөлд үнэлгээ хийж байна. Энэ үнэлгээ судалгаанд үндэслэн албан тушаалын зэрэг дэвийг дахин тогтоож төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр болжээ.

Ямартай ч цагаан сараас өмнө цалин, халамжийн тэтгэвэрийн хэмжээ нэмэгдсэн тухай сайн мэдээгээр сар шинэтэйгээ золгохоор болж байх шиг байна. 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих