businessmeeting

Туршлагатай нэгэнтэй холбоо тогтоо

Доорх зөвлөгөө нь гарааны бизнес эхлүүлэхийг хүсч байгаа залуучуудад зориулагдсан зөвлөгөө юм.

Туршлагатай нэгэнтэй холбоо тогтоо:  Мэдээж хэрэг уламжлалт харилцаа холбоо тогтоох /networking/ -оос өөр юм. Бид хэнтэй ч хаана ч харилцаа тогтоож, юуны ч тухай ярьж болно. Гэхдээ бизнес санаатай хэн нэгний хувьд хийх гэж байгаа зүйлийг нь өмнө нь хийж үзсэн туршлагатай хүний яриа, туршлага тун чухал. Нэг үгээр хэлбэл амаа халтал ярих бус чихээ халтал сонс!

Амжилтанд хүрсэн хүмүүсийн түүх, тэдний бизнесийн загварт судалгаа хий
Өөрийн бизнес санаандаа 100% анхаарал төвлөрүүлэхээс гадна амжилтанд хүрсэн түүхүүд, эсвэл амжилттай эхлүүлсэн хэн нэгний талаар судал. Ажилтанд хүрсэн жимийг нь мөшгө!

Бизнесийн ментортой болж, нөхөрлөлийн харилцааг үүсгэх
Найзууд бол чамд чиний сонсохыг хүссэн зүйлийг хэлнэ, харин ментор /сайн дурын зөвлөх/ -ууд бол чиний сонсох ёстой зүйлийг хэлдэг. Ментор нь танд алсыг харах “томруулдаг шил” болж чадах юм.

Бизнесийн хичээл, дамжаа, сургалтуудаас өөрт хэрэгтэйгээ сонго
Бизнес эрхлэх гэж байгаа хүмүүсийн гаргадаг нэг алдаа бол бизнесийн сургалтуудыг үнэлэдэггүй явдал юм. Суралцах, өөрийгөө хөгжүүлэх боломжоос татгалзах хэрэггүй. Гэхдээ зөвийг нь сонго. Зарим бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүс бизнесийн ахисан түвшиний сургалтуудад сууж өөрийгөө залхаадаг. Тэгэхээр яг одоо танд юу хэрэгтэй байгааг тань өгөх тийм сургалтуудад суу. Сургалтуудын агуулга, цаг, үр дүнг сайтар харах хэрэгтэй.

Өөрийн бизнес санаа болон эхлүүлэх гэж байгаа бизнестэйгээ оролцоо үйл ажиллагаанд сайн дураараа оролц
Гэртээ суугаад бүх зүйлийг хийчихнэ гэж бодож байгаа бол та алдаж байна. Гэрээсээ гар, үйл ажиллагаануудад гар бие оролцож, халуун цэг дээрээс нь суралц. Өөрт хэрэгтэй мэдээллээ цуглуул.

Өөрийнхөө бизнес санааг жижигрүүлсэн хэлбэрээр эхлүүлж үз
Залуу бизнесүүдийн хамгийн том алдаануудын нэг бол бизнес эхлүүлэхэд асар их мөнгө хэрэгтэй гэсэн бодолдоо уягдах явдал юм. Түүчлэн өөрийн бизнес санаанд хэт ахадсан хөрөнгө хайж цаг алдах нь бий. Зарим нь хэт их мөнгөөр эхлүүлэн зээл болон хөрөнгийн том асуудалд унах эрсдэлтэй ч нүүр тулсан байдаг.
Тэгвэл өөрийн бизнес санааныхаа хамгийн бага хувилбарыг хийж, түүнийгээ бага мөнгөөр эхлүүлээд үз.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих