monos

2019 онд IPO хийх компаниуд

СЗХ-ны өгсөн мэдээллээр IPO хийхээр одоогоор МОНОС Хүнс, МОСТ Финтек, Ард Кредит зэрэг компаниуд хүсэлтээ албан ёсоор өгөөд байгаа аж. Салбарын шинжээчдийн хэлж буйгаар СЗХ  IPO хийх хүсэлтээ өгсөн компаниудад татгалзсан хариу одоогоор өгөөгүй. Харин хамтран сайжруулах шаардлагатай ажлууд дээр нь ажиллаж байж компаниудад зөвшөөрөл олгож байгаа гэжээ.

МОНОС Хүнсийн хувьд нэлээд дээрээс IPO хийх тухай ярьж байсан ч зах зээлийн тааламжтай хугацаа мөн СЗХ-ны шийдвэр зэргээс хамаарч хойшлоод буй. Хөрөнгийн зах зээлийн шинчээжид МОНОС группийг хувьцаа гаргахад хамгийн тохиромжтой, ирээдүйтэй компани гэж онцолдог.

МОСТ ФинТекийн хувьд Монгол Улсын үндэсний хэмжээний цахим төлбөр тооцооны дэд бүтэц байгуулах зорилгоор 2008 онд байгуулагдсан ба Мost Money үйлчилгээг 2012 оны наймдугаар сарын 27-ны өдөр зах зээлд нэвтрүүлсэн компани юм. Тус компанийг одоогоор А.Сүхдорж, ИТ компас, Грэйпсити монгол зэрэг хувь хүн болон компаниуд хамтран эзэмшиж байна.

Ард Кредит ББСБ ХХК нь 2011 оны 4-р сард үүсгэн байгуулагдан Монгол улсад бичил болон жижиг зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Ард Санхүүгийн Нэгдэлийн хөрөнгө оруулалттай компани юм.

 

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих