ashigt maltmal

Нийт экспортын 75.5 хувь эрдэс бүтээгдэхүүн эзлэж байна

Манай улсын нийт экспортын 75.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлсэн хэвээр байна

Тодруулбал, төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэс болон цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг  эрдэс баялаг нь уул уурхайн бүтээгдэхүүний 98.4 хувийг эзлэж байна.

Экспортын бүтцийг 2-р сарын байдлаар авч үзвэл, нийт экспортын 75.5 хувь эрдэс бүтээгдэхүүнд; 17.9 хувь алтны экспортод, 2.3 хувь нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспортод тус тус  ногдож байна.

chuluun nuurs

Чулуун нүүрс: Энэ оны эхний 2 сард 332.4 сая ам.долларын дөрвөн сая тонн чулуун нүүрс  экспортложээ.

Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 90.2 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 876.4 мянган тонноор тус тус их байна. 2018 оны мөн үед нэг тонн нүүрсний хилийн дундаж үнэ 76.9 ам.доллар байсан бол энэ онд 82.6 ам.доллар болж өсчээ.

Чулуун нүүрсний 97.9 хувийг БНХАУ руу гаргасан байна.

Зэс: Энэ оны эхний 2 сард 229.4 мянган тонн зэсийн баяжмал экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24.3 тонноор их байна. Хилийн дундаж үнэ 1338.7 ам.доллараас 1347.2 ам.доллар болж 8.4 ам.доллараар өссөн байна.

zes

2018 оны эхний 2 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 274.6 сая ам.доллар байсан бол он гарнаас хойших тайлант сард 309.1 сая ам.доллар болжээ.

Молибдены баяжмалын экспорт үнийн дүнгээр 8.2 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний нэг тонны экспортын хилийн дундаж үнэ 6407.5 ам.доллараас 8761.6 ам.долларт хүрч, 2354.1 ам.доллараар өсчээ.

2019 оны эхний 2 сард 935.9 тонныг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 13.2 тонноор бага байна. Молибдены баяжмалын 83.8 хувийг БНХАУ-руу гаргасан байна.

Энэ оны эхний 2 сард 4665.2 кг алт экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2969.2 кг-аар их байна.

gazriin tos

Газрын тос: Боловсруулаагүй нефтийн экспорт 1011.4 мянган баррель буюу 53.0 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1.5 мянган баррелаар их, үнийн дүнгээр 9.6 сая ам.доллараар бага байна. Нэг баррель нефтийн хилийн дундаж үнэ 62.0 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 52.4 ам.доллар болж буурчээ.

Төмрийн хүдэр: Экспорт 1181.4 мянган тонн буюу 52.2 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 249.1 мянган тонноор, үнийн дүн нь 12.6 сая ам.доллараар тус тус өсчээ. 1 тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 44.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.7 ам.доллараар өссөн байна.

Энэ оны эхний 2 сард 4.2 мян.тонн адууны мах, 544.6 тн хонь, ямааны мах, 243.8 тн малын дайвар бүтээгдэхүүн экспортлосон байна.

Цайрын баяжмал:  Энэ оны эхний 2 сард 24.6 мянган тонн цайрын баяжмалын нэг тонныг дунджаар 1397.8 ам.доллараар экспортлосон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 360.0 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 34.4 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 2.7 сая ам.доллараар буурчээ.tsair

2019 оны эхний 2 сард 23.3 сая ам.долларын 69.2 мянган тонн жонш экспортлосон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 19.7 мянган тонноор, үнийн дүнгээр 7.7 сая ам.доллараар тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 337.6 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.9 ам.доллараар өссөн байна. Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортлосон ба 31.9 хувь ОХУ-д, 67.0 хувь БНХАУ-д тус тус ногдож байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих