mongol-hotolbor

“Монгол экспорт” хөтөлбөрийн хүрээнд зөвлөлдөх уулзалт хийгдлээ

“Монгол Улсын Худалдаа, Хөрөнгө Оруулалтын замын зураг” зөвлөлдөх уулзалт зохион байгуулав

Монгол Улсын Засгийн газар 2018 оны 9 дүгээр сард “Монгол экспорт” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Гадаад харилцааны яам (ГХЯ) Олон улсын худалдааны төв (ОУХТ), Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-тай хамтран “Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураг” (ХХОЗЗ) боловсруулж байна.

ХХОЗЗ боловсруулах ажлын хүрээнд төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудыг оролцуулсан уулзалт болон үндэсний хэмжээний хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахааас гадна холбогдох судалгаа, санал асуулгыг ОУХТ-тэй хамтран 2018 оны 7 дугаар сараас хойш явуулсан болно.

Үндэсний хэмжээний эхний уулзалтыг 2018 оны 10 дугаар сард зохион байгуулж, Монгол Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын нөхцөл байдал, нэмүү өртгийн сүлжээ, ханган нийлүүлэлтийн нөөц чадавхи, салбар дундын уялдаа холбоо, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар зэрэгт тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлохын зэрэгцээ эдгээр асуудлуудаа шийдвэрлэх арга зам, шийдлүүдийн талаар санал солилцсоны үндсэн дээр Монгол Улсын ХХОЗЗ, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулаад байна.

Монгол Улсын ХХОЗЗ, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг эцэслэн нэгтгэх зорилгоор ОУХТ-ийн ажлын хэсэг Монголд 2019 оны 1 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд хоёр дахь Үндэсний зөвлөлдөх уулзалтыг 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ГХЯ-нд Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл”-ийн дэмжлэгтэй зохион байгуулав.

Хоёр дахь зөвлөлдөх уулзалтын үеэр ОУХТ-ийн зүгээс ХХОЗЗ боловсруулсан үйл явц, тэргүүлэх чиглэлийн салбар, бүтээгдэхүүн сонгосон аргачлал зэргээ танилцуулахаас гадна төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудаас гаргасан санал, зөвлөмжид үндэслэн ХХОЗЗ, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэв.

Дээрх баримт бичгийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газарт танилцуулахаар төлөвлөж ажиллаж байна. Энэхүү арга хэмжээ нь “Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрөөс гадаад худалдааны талаар баримтлах бодлогыг боловсруулах ажилд чухал ач холбогдолтой юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих