Gold-country

Дэлхийн алтны 80 гаруй хувийг эзэшиж байгаа 15 улс

2018 онд дэлхийн улс орнуудын төв банкууд нийтдээ 651 тонн алт худалдаж авсан байна. Энэ нь 2017 оныхоос 74 хувиар өссөн үзүүлэлт юм.

Дэлхий дахинд улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал нэмэгдэж байгаа энэ үед хамгийн найдвартай хөрөнгө нь алт болсныг энэ тоо харуулж байна.

Сүүлийн тоо баримтаас харвал дэлхийн улс орнуудын төв банкууд нийтдээ 34,000 орчим тонн алт хадгалж байгаа нь $1.4 их наядын үнэлгээтэй юм. Үүний бараг 28,000 тонн буюу 80 гаруй хувийг доорх 15 улс төвлөрүүлдэг байна.

Эдгээр 15 дотор улс орнуудаас гадна олон улсын байгууллагууд багтаж байгаа юм. 

  1. АНУ                        8,133.5 тонн
  2. Герман                   3,369.7 тонн
  3. ОУВС                     2,814.0 тонн
  4. Итали                     2,451.8 тонн
  5. Франц                     2,436.0 тонн
  6. ОХУ                         2,113.0 тонн
  7. Хятад                      1,852.5 тонн
  8. Швейцар                 1,040.0 тонн
  9. Япон                          765.2 тонн
  10. Нидерланд                612.5 тонн
  11. Энэтхэг                      598.6 тонн
  12. Европын Төв Банк    504.8 тонн
  13. Тайвань                     423.6 тонн
  14. Португал                   382.5 тонн
  15. Казахстан                  350.4 тонн

Харьцуулбал Монгол Улсын төв банкны алтны нөөц 2018 оны эцсийн байдлаар 3.5 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд өнгөрсөн 2018 онд 22 тонн алт худалдан авсан юм.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих