hudaldaa

АНУ-д жижиглэн худалдаа сүүлийн зургаан жилд байгаагүйгээр өсчээ

АНУ-д баярын өдрүүдийг тохиолдуулан цахим худалдааны борлуулалт ихээхэн нэмэгдсэнтэй холбоотойгоор жижиглэн худалдааны хэмжээ сүүлийн зургаан жилд байгаагүй өсөлтийг үзүүлсэн тухай “MasterCard” компани мэдээлэв.

Талархлын баярын өмнөх үеэс Зул сарын баяр хүртэлх хугацаанд тус улсын жижиглэн худалдааны хэмжээ 5.1 хувиар өссөн байна. Түүнчлэн энэ хугацаанд хийгдсэн цахим худалдан авалтын хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.1 хувиар өсчээ.

“MasterCard” компанийн мэргэжилтнүүд 11 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 24-ны хооронд хийгдсэн жижиглэн худалдааны мэдээллийг цуглуулж, дүгнэлт хийхэд америкчууд нийт 850 сая ам.долларын худалдан авалт хийсэн байна.

Дээрх хугацаанд их дэлгүүрүүдийн худалдааны хэмжээ 1.3 хувиар буурсан хэдий ч тус дэлгүүрүүдийн цахим худалдааны хэмжээ 10.2 хувиар өссөн байна. Мөн гэр ахуйн бүтээгдэхүүнүүдийн борлуулалт 9 хувиар нэмэгджээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих