Said-Nyamdorj

Сайд Ц.Нямдорж: Вэйсел Акчайтай холбоотой хэрэг нууцын зэрэглэлтэй

~ Вэйсел Акчайтай холбоотой хэрэгт нууцын зэрэглэлтэй ~

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Эмпати сургуулиудын захирал Вэйсел Акчайтай холбоотой хэргийн талаар сэтгүүлчдэд тайлбар өглөө.

Тэрбээр уг хэрэг ерөнхийдөө шалгагдсан бөгөөд хяналтын шатанд явж байгааг хэлээд “Өглөө хүн хулгайлагдсан гэдэг мэдээлэл авсан. Прокурорт танилцуулаад цагдаа нар хойноос нь шалгасан. Орой нь тэр хүн гэртээ ирсэн үйл явц явдал болсон. Нарийвчилсан шалгалтыг цагдаагийнхан хийж, прокурор хянаж байгаа. Вэйсел Акчайтай холбоотой хэрэгт нарийн түвэгтэй, нууцын зэрэглэлтэй асуудал байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй” гэсэн юм.

Мөн хүн хулгайлахыг завдсан энэхүү хэрэгт Монголын тагнуулын байгууллага оролцсон талаар Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтэлсэн мэдээллийн талаар тэрбээр мэдэхгүй гээд, харин тийм хардлага нийгэмд байгааг дурдлаа.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Тэр улс тухайн иргэнээ юу гэж үзэх, ямар дүгнэлт хийх нь тэдний асуудал. Монголын нутаг дэвсгэрт болсон үйл явдлыг цагдаа шалгаж, прокурор хянаж байгаа бөгөөд цаашаа хэрхэн үргэлжлэх нь цэвэр Монголын дотоод асуудал.” гэдгийг энэ үеэр хэллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих