dwyane wade_Miami heat

Дуэйн Уэйд лигт өөрийн багтай болох хүсэлтэй

~Дуэйн Уэйд лигт өөрийн багтай болох хүсэлтэй~

Майами Хит багийн хамгаалагч Дуэйн Уэйд сагсан бөмбөгийн дараах амьдралдаа лигт өөрийн гэсэн багтай болох хүсэлтэй хэмээн мэдэгдсэн байна.

Тэрээр: “Мэдээж би NBA-д өөрийн гэсэн багтай, эсвэл багийн хувьцаа эзэмшигч болох хүсэлтэй. Гэхдээ одоогоор баг худалдаж авах ямар нэг оролдлого хийгээгүй байгаа ч ирээдүйд багийн хувьцаа эзэмшигч болох хүсэл надад бий. Би яг л Грант Хилл, Шакил О”Нил, Майкл Жордан нар шиг лигийн багт өөрийн хөрөнгө оруулалтыг хийх бодолтой байгаа. Лигийн комиссар Адам Силвер ч тоглогчдод ийм боломжуудыг гаргаж өгч байгаа нь сайн хэрэг.

Би найзуудтайгаа, гэр бүлтэйгээ энэ талаар ярилцсан. Гэхдээ эхлээд зодог тайлах хэрэгтэй байх. Түүний дараа энэ тал дээр ажиллана.” хэмээн Bloomberg-т өгсөн нэгэн ярилцлагандаа дурджээ.

Мөн тэрээр лигийн хуучин багуудын нэг Сиатл Супер Соникс багийг лигт эргүүлэн авчрах тал дээр дэмжиж ажиллана гэсэн байна. “Сиатл бол сагсан бөмбөгийн гайхалтай хот. Хэрвээ тэдний нэг байх боломж гарвал би туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн” хэмээжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих