Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн наадам боллоо

Монгол Улсад Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан наадам, баярын цэнгүүн “Монгол наадам цогцолбор”-т /хүй долоон худаг/ энэ оны 08 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Хүй долоон худагт явагдсан 3 насны /их нас, шүдлэн, соёолон/ хурдан морины уралдаан, сурын харваа, үндэсний бөхийн барилдаан, “Алтан шар замаа дуулъя” баярын цэнгүүн, баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг 17 мянга орчим иргэд үзэж сонирхсон юм.

Баяр наадмын үеэр нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газраас 60 алба хаагч хамгаалалтын үүргийг зөрчил, дутагдалгүй гүйцэтгэлээ.

“Их нас”, “Шүдлэн”, “Соёолон” насны 207 морьд уралдаж, хүүхдүүдийг уралдааны замд гарах үед хамгаалалтын дуулга, өвдөг, тохойвч, цээживч зэргийг шалгаж, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллалаа.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих